Юндэн Гөөгөө ( Yunden Googoo )- Лувсанжамцын Цогзолмаа МУАЖ
Юндэн Гөөгөө
Данагар данагар алхаатай даа хө
Дал мөрөө давсан гэзэгтэй дээ хө
Далай вангийн юндэн Гөөгөө
Даанчиг цэвэрхэн төржээ хө
Гунагар гунагар алхаатай даа хө
Гурваар дарсан гэзэгтэй дээ хө
Гунхсан сайхан юндэн Гөөгөө
Гунигч үгүй цэвэрхэн төржээ хө
Хүзүүгээр нь жавар орно гээд
Хөвөнтэй дүүдүүгээр оёсон юмаа хө
Хүнээс илүү ханилна гээд
Хүдрийн заарыг шингээсэн юмаа хө
Энгэрээр чинь жавар одно гээд
Элгэвчин дүүдүүгээр оёсон юмаа хө
Эмгэн болтлоо ханилна гээд
Энэхэн хайраа зориулсан юмаа хө