Чандмань эрдэнэ
Үг. Ж. Бадраа, Ая. Н. Жанцанноров
Харах нүдэнд гийсэн саран чи минь хөө
Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хөө
Хасын туяаг ч булаасан одтойёо
Хангай говийг уяраасан ааш чинь хөө
Хадыг ч хайлуулах идтэйеэ
Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хөө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хөө
Дэндүү холыг ч ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хөө
Дэвжин бадрахын урамтай
Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хөө
Цэлгүүн долгиун яруулсан нь чи билээ
Цэгээн сарьдгийн зулайд нь ая маань хөө
Цэрвүүлж хадаасан нь чи билээ
Чангалан татсан хуурын маань чавхдас байна хөө
Чандлан хөгий нь ний