Зургаан настай Т.Тэмүүн: Адуунд хайртай аав шигээ л хүн, гоё залуу болохыг хүсдэг
- Монгол морь яагаад ийм гоё юм бол, аав аа?
- Миний хүү моринд хайртай болохоор тийм байхгүй юу.
Ааваасаа их л сониучирхан, эрдэнэт хүлгээрээ бахархан ингэж асуух түүнийг Т.Тэмүүн гэдэг. “Монгол нохой чарга” клубийг үүсгэн байгуулагч Х.Түвшинжаргалын хүү тэрбээр хоёр настайдаа морь унаж сурчээ.
Адууныхаа дэргэд байж, морь унаж явах л хүлгийн нуруун дээр өсөж яваа Т.Тэмүүнд юу юунаас илүү гоё санагддаг гэнэ. Тэрбээр дөнгөж зургаахан настай мөртлөө цоохор азаргаа унадаг гээд бод доо, мундаг байгаа биз.