Khusugtun - Mongol Live BBC Human Planet Proms 2011

“BBC Prom“ буюу дэлхийн алдартай сонгодог хөгжмийн наадамд “Хөсөгтөн“ хамтлаг оролцлоо. Тэд энэ сарын 23-нд “Human Planet“ телевизийн баримтат цуврал киноны хөгжмийг Саха, Шинэ Гвинейн, Замбия, Гренландын уран бүтээлчидтэй хамтран тогложээ. “BBC Prom“ наадмыг анх 1895 онд Хатан хааны театрт зохион байгуулж байв. Харин энэ жилийн наадмыг Лондоны Royal Albert Hall театрт зохион байгуулж байгаа юм. Монгол Улсаа төлөөлж “Хөсөгтөн“ хамтлаг тус наадамд амжилттай оролцож, өөрсдийн тоглолтыг сонирхуулсан нь үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татжээ. Наадам есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэх аж. “Хөсөгтөн“ хамтлагийн тоглолтын бичлэгийн хэсгээс толилуулж байна. Хөсөгтөн - Монгол Хөх тэнгэрийн дор орших Миний Монголын алдар гавьяаг Хотол олноороо жарган суухдаа Хорвоо дэлхийд мартах ёсгүй Дээд тэнгэрийн дор орших Эзэнт гүрний алдар гавьяаг Айл хотлоороо жарган суухдаа Алтан дэлхийд мартах ёсгүй Дээд тэнгэрийн дор орших Эрлэг Монголын алдар гавьяаг Элгэн саднаараа жарган суухдаа Энэ дэлхийд мартах ёсгүй Ө
Back to Top